Хаскелл хэлний сургалтын бүртгэл эхлэлээ

оруулсан Алсын Хараа

Дэлхийн шилдэгт тооцогдох АНУ-ын блокчейн хөгжүүлэгч INPUT OUTPUT компанийн сургагч багш нараас суралцах томоохон боломж бүрдлээ. Энэхүү сургалтыг 2020 оны 7 сарын 20-оос 9 сарын 18-ыг хүртэл өдрүүдэд АНУ-ын INPUT OUTPUT компани, Нийслэлийн Мэдээлэл Технологийн Газар, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, Монголын Криптовалют ба Блокчейн Технологийн Холбоо, "Старт" ТББ нар хамтран зохион байгуулж байна.

Тус сургалтын элсэлтийн бүртгэл 7 сарын 16-ны хүртэл явагдах бөгөөд шалгарсан 25 суралцагчдад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ арван долоо хоног (Даваа, Лхагва, Баасан өдрүүдэд 13:30 цагаас 18:30 цагийн хооронд) үргэлжлэх онлайн сургалтад хамрагдах боломжтой.

Хаскелл хэл нь өргөн цар хүрээ бүхий ухаалаг үнэлгээтэй, цэвэр функциональ програмчлалын хэл бөгөөд нарийн мэргэжлийн програм хангамж болон системүүдийг хөгжүүлэх, ажиллуулах, засварлах хэцүү бөгөөд маш өндөр өртөгтэй байдаг. Хаскелл төрлийн програмчлалын функциональ хэлнүүд нь үүнийг хялбар, хямд болгодог байна.

Хорин жилийн туршид хийгдсэн нээлттэй эх үүсвэр, судалгаанаас үүсэлтэй тус хэл нь програм хангамжийг хурдацтай хөгжүүлэх боломжийг олгодог. Бусад хэлтэй нэгтгэхэд хялбар тул Хаскелл нь уян хатан, засвар үйлчилгээ хийхэд тохиромжтой, өндөр чанартай програм хангамжийг хөгжүүлэхэд тохиромжтой байна.

Хаскелл нь блокчейныг хөгжүүлэхэд илүү тохиромжтой эрэлт хэрэгцээтэй програмчлалын хэл юм. Хаскелл нь батлан хамгаалахаас эхлээд банк санхүү, вэб хөгжүүлэлт, үйлдвэрлэл, хиймэл оюун ухааны салбарт олон төрлийн хэрэглээтэй.

Хаскеллын ашиглагдаж буй салбарууд:

  • Банк
  • Блокчейн
  • Хиймэл оюун ухаан
  • Харилцаа холбоо
  • Цахим аюулгүй байдал

Олон тооны үндэстэн дамнасан корпорациуд олон төслүүдэд Хаскелл програмчлалын хэлийг ашигладаг. Үүнд: AT&T, Bank of America Merril Lynch, Barclays Bank, Deutsche Bank, Facebook, Google, Intel, Microsoft, The New York Times, Qualcomm Inc.

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:

https://forms.gle/zjhs3TiwReCfU61a6

ХОЛБОО БАРИХ:

Цахим шуудан: [email protected]

Утас: 98113630, 86113382

https://www.facebook.com/mongolianblockchainandcryptocurrencyassociation/

 

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

 

Сэтгэгдэл бичих