2020 оны 07 сарын 08-ны өдөр Дугаар А/954 Улаанбаатар хот
Газар эзэмших эрхийг дуусгавар
болгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай дээрээ иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх автомашины гараашны зориулалттай 2287 м.кв газрыг эзэмшигч иргэн С.Чулуунбатаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус иргэний газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцсугай.
2.Газар эзэмших эрх нь дуусгавар болсон талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээрх иргэнд мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН
БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН
НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Ж.БАТБАЯСГАЛАН