2020 оны 07 сарын 08-ны өдөр Дугаар А/949 Улаанбаатар хот
Газар эзэмших эрхийн гэрчилгээг
хүчингүй болгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч “Рийл стеит проперти менежмент” ХХК нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.
2.Газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу “Рийл стеит проперти менежмент” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/99 дүгээр захирамжийн “Рийл стеит проперти менежмент” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН
БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН
НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Ж.БАТБАЯСГАЛАН