2020 оны 07 сарын 08-ны өдөр Дугаар А/948 Улаанбаатар хот
Захирамжийн хавсралтад өөрчлөлт
оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а” дэд заалт, 29.2, Архив, албан хэрэг, хөтлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Архивын газар”-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.
2.Байгууллагын дүрэм, гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний дотор шинэчлэн боловсруулж, батлуулах арга хэмжээ авахыг Архивын газар /Б.Баатархүү/-т үүрэг болгосугай.
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/241 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар” хүснэгтийн гуравт заасан хэсгийг хүчингүй болгосугай.
4.Энэ захирамжийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлсүгэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН
БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН
НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Ж.БАТБАЯСГАЛАН