2020 оны 07 сарын 08-ны өдөр Дугаар А/947 Улаанбаатар хот
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн
дуудлага худалдааг зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтөд дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан 43 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 1 дүгээр хавсралтын дагуу танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулсугай.
2.Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар байгуулсугай.
3.Тогтоосон байршлуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах газрын байршил, зориулалт, хэмжээ, анхны үнийг 3 дугаар хавсралт ёсоор баталсугай.
4.Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг үе шаттайгаар зохих журмын дагуу зохион байгуулж, дуудлага худалдааны бэлтгэл ажлын зардлыг дуудлага худалдааны орлогоос гаргахыг Ажлын хэсэг /Г.Баярсайхан/-т даалгасугай.
5.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН
БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН
НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Ж.БАТБАЯСГАЛАН
НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Ж.БАТБАЯСГАЛАН
1 сэтгэгдэл
Поиск в гугле