УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг сонголоо

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг сонголоо.

УИХ-ын тухай хуулиар УИХ-ын дэд даргыг нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, илээр санал хурааж сонгоно. Энэ дагуу МАН-аас Т.Аюурсайханыг, АН-аас С.Одонтуяа нарыг нэр дэвшүүлсэн юм. Нэр дэвшигчдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы намтар:

1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль

1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч

2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр

2007-2014 ондХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур

2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2000-2005 онд“Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал

2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах

2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга

2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга

2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга

2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн намтар:

982 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль

1988 онд ОХУ-ын Санкт Петербургийн их сургууль, олон улсын эдийн засагч, бакалавр

1988-1989 онд СПИС, Бизнес удирдлагын магистр

1990-1992 онд АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцсан

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1988-1991 онд ШУТМ-ийн төвд мэргэжилтэн

1991-2012 онд “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал

2008-2012 онд “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн

2010-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сэтгэгдэл бичих