АНУ-ын Төрийн департаментын Хэвлэлийн төлөөлөгч хатагтай Морган Ортагус Монголын УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрсөнтэй холбогдуулан баяр хүргэж мэдэгдэл хийсэн байна.
Мэдэгдэлд, “Монголын ард түмэн 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр парламентын сонгуулиа хийж, санал өгөх салшгүй эрхээ эдэлж хэрэгжүүлсэнд АНУ-ын зүгээс баяр хүргэж байна.” гэжээ. Тэрбээр бид Монгол Улсын гуравдагч хөрш”, стратегийн түнш байдгаараа бахархдаг гээд Монгол Улсын дараагийн Засгийн газартай түншлэл, ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ. Мөн энэ удаагийн сонгууль нь Монгол Улс 1990 онд тайван замаар ардчилсан хувьсгал хийснээс хойш 8 дахь удаагийнх болохыг тэмдэглэсэн байна. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео “Монголын парламентын сонгуулиас ардчилал ёсоор хэрэгжиж буйг харахад таатай байна. АНУ нь Монголын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг” гэж жиргэжээ.
https://www.state.gov/parliamentary-election-in-mongolia/
Эх сурвалж: Гадаад харилцааны яам