Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгүүд ажиллуулах тухай

оруулсан Алсын Хараа

2020 оны 06 сарын 25-ны өдөр                                               Дугаар А/858                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

Мал эмнэлгийн хорио цээрийн

хяналтын цэгүүд  ажиллуулах тухай

 

 

Монгол  Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Мал, амьтны  эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.15, 7.16, Монгол  Улсын  Засгийн газрын 2020 оны 196 дугаар  тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нийслэлийн иргэний  эрүүл, аюулгүй  орчинд амьдрах нөхцөлийг ханган, мал, амьтны гоц халдварт, халдварт  өвчин  нийслэлийн нутаг  дэвсгэрт дамжин тархахаас урьдчилан сэргийлэх  зорилгоор Налайх  дүүргийн 5 дугаар хороо Тоникьюкүкийн хөшөөний уулзвар, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Тавантолгойн уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо  Аргүнт, 32 дугаар хороо Шар хөтөл дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны  дэргэд Мал  эмнэлгийн  хорио цээрийн хяналтын  цэгүүдийг байгуулан ажиллуулсугай.

 

2.Байнгын  ажиллагаатай  Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын  дагуу  зохион байгуулж, мэргэжил арга  зүйн  удирдлагаар ханган, шаардагдах зардлыг гарган ажиллахыг Нийслэлийн мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, дүүргүүдийн Засаг дарга  нарт үүрэг болгосугай.

 

3.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг  Нийслэлийн  Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН

Сэтгэгдэл бичих