2020 оны 06 сарын 25-ны өдөр Дугаар А/855 Улаанбаатар хот
Иргэдийн газрыг нөхөх
олговортойгоор чөлөөлөх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”, Азийн хөгжлийн банкны “Хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, удирдан зохион байгуулах ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн Дамбадаржаа, Дэнжийн 1000, Шархад, Толгойт дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нөлөөлөлд өртсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшилд байгаа газрын үнэлгээг Азийн хөгжлийн банкны “Хамгааллын бодлогын баримт бичиг”-ийн 2 дугаар хавсралтын 25 дугаар хэсэгт заасны дагуу чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.
2.Газар чөлөөлөлтөд өртсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай уулзалт зохион байгуулах, санал хүсэлтийг баримтжуулах, харилцан тохиролцож тогтоосон үнийн дагуу хөрөнгийн үнэлгээний байгууллагаар нөхөн олговрын үнэлгээний тайланг гүйцэтгүүлэн баталгаажуулж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлж ажиллахыг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл /Д.Авирмэд/-д үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН