БНСУ-аас 269 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

оруулсан Алсын Хараа

 Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 08:43 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус нислэгээр 269 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Өнөөдрийн нислэгээр зөвхөн БНСУ-д байгаа иргэдээ авчрах бол, харин өчигдөр Сөүлээр дамжин гуравдагч орноос ирсэн 257 иргэнийг татан авсан билээ.

Түүнчлэн энэ сарын 20-нд  Сөүл-Улаанбаатарын чиглэлд дахин тусгай нислэг үйлдэх бөгөөд уг онгоцоор Зүүн өмнөд Азид буй иргэд эх орондоо ирэх юм.

Сэтгэгдэл бичих