Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Засаг даргын зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний саналыг хэлэлцлээ. Засаг даргын өгсөн үүрэг даалгаварт нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох,иргэн хуулийн этгээдийн барьж байгаа барилга нийтийн эзэмшлийн зам талбайд эрсдэл бүхий орчин бий болсон зөрчил дутагдлыг арилгах тухай байсан юм.Зөрчил дутагдлын ажлын хэсгийн 05 дугаар сарын 16-ны өдрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Нийслэлийн хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа.
Нийслэлийн хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгавар 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гарсан.Энэ дагуу ажлын 20 өдөр нийслэлийн харьяа 8 байгууллагын 99 албан хаагч ажиллалаа. Энэ хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд з охион байгуулалтын олон талын арга хэмжээг авч, орчны стандартын зөрчлүүдийг илрүүлж арилгах арга хэмжээг авч ажиллав. Үүнээс 499 байршилд стандартын шаардлага хангаагүй хашаа байсаныг илрүүлж, 252 байршлын хашааг шинэчлүүлж аюулгүй байдлыг хангуулсан.Мөн зөвшөөрөлгүй 95 байршлаас 56 байршилд хашааг албадан буулгасан.Тухайлбал ХУД-т нутаг дэвсгэрт 72 барилгын түр хашаанаас 45 хашааг солиулсан,эрсдэл бүхий 3 нүхийг дүүргэсэн бол БЗД-т 109 барилгын түр хашаанаас 26 хашааг шинэчилж аюулгүй байдлыг хангуулсан, ЧД-т 32 хашаанаас 28 хашааг шинэчилсэн, СХД-т 57 барилга усгсралтын хашаанаас 38 шинэчилсэн, СБД-т 83 хашаанаас 62 хашааг шинэчилсэн аюулгүй байдлыг хангуулж ажилласан, БГД-т 24 хашаанаас 20 хашааг шинэлчилсэн, Налайх дүүрэгт 8 хашаанаас 1 хашааг солиулсан, Багануур дүүрэгт 9 хашаанаас 6 хашааг шинэчилсэн, Багахангай дүүрэг 2 хашаанаас 2 хашааг шинэчилж аюулгүй байдлыг тус тус хангуулсан байна.Түүнчлэн цахилгаан шугам сүлжээний 261 шонг тагжуулах ажил хийгдсэн шилэн кабелуудыг цэгцлэх албадан буулгах аюулгүй байдлыг хангасан, худгийн тагны 212 зөрчлийг илрүүлж, 95 ширхэгийг тагжуулаад байна.Мөн хүүхдийн тоглоомын талбайд 349 эрсдэлийг илрүүлж, 125-ийг аюулгүй байдлыг хангуулаад ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд газрын эрхийг цуцлах 20 байршлын санал гаргаж байна.Мөн бүтээн байгуулалтын ажлуудад хотын стандартын бичиг баримт болох 630 төсөл арга хэмжээнд хяналт тавьж тогтоогоод гүйцэтгэлийн ажлыг хийж байна. Стандартын талаар сургалт арга зүйн талаар 194 албан хаагчид сургалтыг зохион байгуулж ажиллалаа” гэв.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “ Богино хугацаанд амжилттай үүрэг даалгаврыг хэрэгжүүлсэн байна.Гэхдээ цаашид хийх ажил олон байна.Бүх дүүргүүдэд харилцан адилгүй асуудал олон байна.НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Д.Гантөмөр нар албадан буулгах буулгах обектуудыг тодорхой болгож Нийслэлийн Засаг даргад танилцуулж, үүссэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Аюулгүй байдлыг хангуулах энэхүү үүрэг даалгавар иргэд оршин суугчид хамгийн ихээр дэмжиж байна.Тийм учраас хэрэгжүүлэх ёстой хууль тогтоомжууд үндсэн хуулиар олгогдсон аюулгүй орчныг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн ажил боллоо” гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс