Холимог тулааны Ирландын алдарт тамирчин Конор Макгрегор зодог тайлснаа зарлажээ.
Тэрээр өөрийн “Твиттер” хуудсандаа, “Сайн байцгаана уу, анд нөхөд өө. Би тулааны спортыг орхихоор шийдвэрлэв. Намайг дэмжиж байсан та бүхэнд баярлалаа” гэж бичжээ.
Гэвч өмнө нь тэрээр 2016, 2019 онд зодог тайлснаа мэдэгдсэн ч төдөлгүй шийдвэрээ өөрчилж байсан билээ. Конор Макрегор холимог тулааны “UFC”-гийн хоёр жинд аваргалсан ба 26 удаа дэвжээнд гарч 22-т нь өрсөлдгчдөө хожин дөрөвт нь ялагдсан юм.
Хамгийн сүүлд тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын Доналд Серронетэй хүч үзэн 40 дахь секундэд хүнд цохилтоор буулган авчээ. Эх сурвалж: www.News1.mn