Дэлхийд коронавирусаар халдварлагсад долоон сая, нас барагсад 400 мянгад хүрлээ

оруулсан Алсын Хараа

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дэлхийд 7 000 046 хүн коронавирусаар халдварлаж, 5.75 хувь нь буюу 402 804 хүн нас бараад буй тухай “АР” агентлаг уламжиллаа.

Сар гаруйхны дотор халдварлагсдын тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Хамгийн их буюу 1.945 сая хүн АНУ-д коронавирусын халдвар авснаас 5.67 хувь нь буюу 110 200 хүн нас баржээ. Бразилд 685 427 халдварлагсдын 5.44 хувь нь буюу 37 312 хүн амь насаа алджээ. ОХУ-д коронавирусаар 467 673 хүн өвчилснөөс 1.25 хувь нь буюу 5 858 хүн нас барсан байна.

Эх сурвалж: news1.mn

Сэтгэгдэл бичих