"Коронавирусний халдварын улмаас эмчлүүлж байгаа 118 хүний 95 нь хөнгөн, 23 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Монгол Улсын хэмжээнд өчигдөр 3 лабораторид нийт 217 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирусний халдвар илрээгүй байна. Мөн 185 хүнд хийсэн давтан шинжилгээгээр халдвар илрээгүй байна.
Мөн ХӨСҮТ-ийн хяналтад байгаа 4 хүн, тандалтаар хийсэн 3 хүн болон Алтанбулаг боомтоор орж ирсэн 25 жолоочид хийсэн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Харин өнөөдөр 4 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн байна.
Хилийн хязгаарлалт тогтоосноос хойш Монгол Улсын хилээр орж ирсэн иргэдээс коронавирусний халдвар илэрч тусгаарлагдан эмчлэгдсэн нийт 193 тохиолдол бүртгэгдсэнээс өнөөдрийн 11 цагийн байдлаар 75 хүн нь эдгэрээд байна.