Д.НЯМХҮҮ:ХҮҮХДИЙН БАЯРЫН ҮЕЭР ГЭРТЭЭ ЦОМХОН ХҮРЭЭНД ТЭМДЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 31 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд:

  • Тандалтын хоёр сорьц
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолооч
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ тус тус халдваргүй гарчээ.

Ийнхүү нийт батлагдсан 179 хүнээс 44 хүн эдгэрч гарсан байна. Эмчлэгдэж байгаа 135 хүн байна. 116 нь хөнгөн,хүндэвтэр 19 хүн байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараахь зөвлөгөөг нийт ард иргэдэд хүргэлээ:

“Хүүхдийн баяраа онцгой анхаарч,баяраа сайхан тэмдэглээрэй. Зуны цагт гэдэсний халдварт өвчин мөн баярын идээ ундаанаас хордлого авдаг тохиолдол байдаг учраас анхааралтай байх хэрэгтэй.

Мөн онцгой дэглэмийн үед дүрэм нормоо дагаж,маскаа сайн зүүж,бээлийгээ өмсөж,гэртээ цомхон хүрээнд тэмдэглэх нь бүгдэнд нь хэрэгтэй учраас анхаарлаа сулруулахгүй,улам бие биедээ анхааруулж сануулж ажиллахыг хүсч байна” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл бичих