Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж, 2020 оны зургаадугаар сард тусгай үүргийн найман нислэг үйлдэн 2,000 орчим иргэнээ эх оронд нь авчрахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа.
Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийг сонгуульд оролцуулах эсэх асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Зургаадугаар сарын 24-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болно. Энэ үеэр гадаадаас иргэдээ авчрах ажлыг зогсооно гэдэг ташаа мэдээлэл яваад байгаа. Ийм зүйл болохгүй гэдгийг хэлье.
Сонгуулийн ерөнхий хороотой урьдчилан тохиролцоод тусгаарлалтын байранд байх хугацаанд санал өгөх боломжгүйг харгалзан үзээд Цар тахлын эсрэг нэг удаагийн хуульд заасан үндэслэлээр зохицуулна. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сард, сонгуулийн өмнө ирж тусгаарлагдаж байгаа иргэд сонгуулийн санал өгөх боломжгүй.
Сонгуулийн насны 1,000 иргэн татаж авах багцаа байгаа. Ингэхдээ өмнөх жишгээр УОК-ын Шуурхай штаб, Элчин сайдын яамдаас ирүүлсэн мэдээлэл болон УОК-ын таван үндсэн шаардлагад нийцүүлэн бусад хүндэтгэн үзэн шалтгааныг харгалзан иргэдээ татаж авна” гэсэн юм.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Сонгуулийн үеэр нэр дэвшигчид хэрхэн ямар журам баримталж ажиллах талаар Засгийн газрын 188 дугаар тогтоолд тодорхой заасан байгаа. Уг журмын 5.2-т нам, эвсэл, нэр дэвшигчийн үүрэг гэсэн заалтууд бий. Үүнд:
Хөдөө сумдад тухайн орон нутгийн Онцгой комисс нь наадмын талбайг хариуцан, ухаалга сурталчилгаа хийх боломжоор хангах талаар чиглэл өгөгдсөн” гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.