ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 369 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Алтанбулагийн боомтоор энэ сарын 28-нд орж ирсэн 230 хүнийг галт тэргээр авчран, сорьцыг яаралтай цуглуулж шинжлэхэд 18-д нь халдвар илэрчээ. Халдвартай иргэд 19-52 насныхан бөгөөд тэдний 11 нь оюутан аж.
Манай улсад “COVID-19” халдварын 179 тохиолдол бүртгэгдэж 43 хүн эдгээд байна. Харин 136 хүн эмчлүүлж байгаагаас 121 нь биеийн байдал хөнгөн, 28 өвчтөн хүндэвтэр байгаа аж.
Тэдний дунд 8-16 насны таван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй, хорт хавдартай нэг хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.