Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

оруулсан Алсын Хараа

 ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 517 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор энэ сарын 26-нд ирсэн нэг оюутны давтан шинжилгээ болон Алтанбулагийн боомтоор мөн энэ сарын 26-нд ирсэн 340 иргэний 12 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэдний 10 нь оюутан аж.

Ингэснээр манай улсад “COVID-19” халдварын 161 тохиолдол бүртгэгдсэнээс 43 хүн эдгээд байна. Эмчлүүлж буй 118 өвчтөнөөс 107 хүний биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр байгаа аж.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40, ажиглах байранд тусгаарлагдсан 352, тандалтын зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эмнэлгүүдээс цуглуулсан 19 сорьцод коронавирус илрээгүй байна. Ажиглах байранд тусгаарлагдсан долоон хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолооч, аймгийн ажиглалтын байранд тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээ халдваргүй гарчээ.

Алтанбулагийн боомтоор өчигдөр орж ирсэн 230 зорчигчийг өнөөдөр өглөө 7.40 минутад Улаанбаатарт авчран  21 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ.

Сэтгэгдэл бичих