Халдварын тохиолдлын тоо 7-гоор нэмэгдэж, 6 өвчтөн эдгэрч ажиглалтанд шилжлээ

оруулсан Алсын Хараа

 

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдвараас эдгэрээд буй 43 өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна. Эдгэрсэн хүмүүс 10-55 хоног эмчлүүлсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн /2020.05.27/ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 8-наас хойш өнөөг хүртэл 8000 гаруй хүнд тандалт судалгаа хийжээ. Манай улсад гуравдугаар сарын 10-наас “COVID-19” халдварын 148 тохиолдол бүртгэгдсэнээс 94 нь буюу 63.6 хувь нь эрэгтэй, 54 буюу 36.4 хувь нь эмэгтэй юм.

Халдвартай иргэд 8-65 насныхан бөгөөд дундаж нас 24 байна. Мөн 8-12 настай 5 хүүхэд, 16-24 насны 114 оюутан сурагч байгаа бол тэдний 86.5 нь ОХУ-аас, бусад нь гадаадын 9 улсаас иржээ. Өвчтөнүүдийн 57.4 хувь нь тусгай онгоцоор, 42 хувь нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн байна.

Улсын хэмжээнд нийт 6 лабораторид давхардсан тоогоор 13 900 хүнд шинжилгээ хийжээ. ХӨСҮТ-ийн клиник тасагт таван хүний бүрэлдэхүүнтэй нийт зургаан баг ажиллаж байгаа аж.

 

Сэтгэгдэл бичих