"СОVID-19"-өөр өвдсөн нэг хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 141 тохиолдлоос 33 хүн эдгэрснийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
Эдгэрч гарсан хүмүүсийн 19 нь сувилалд, 4 хүн гэртээ байгаа бол 10 хүний ажиглалт тусгаарлалтын хугацаа нь дуусжээ.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 125 хүн байгаагаас коронавирусний халдвартай 108 хүн эмчлүүлж, үлдсэн 17 нь ажиглалт, судалгаанд байна. Улсын хэмжээнд тандалт судалгаа үргэлжилж байгаа юм.
ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 22 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар, тандалтын зорилгоор цуглуулсан шинжилгээний хариу багтжээ.