Испанийн Засгийн газар коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүст зориулж үндэсний хэмжээнд 10 өдрийн гашуудал зарлана гэж тус улсын Ерөнхий сайд Педро Санчес мэдэгджээ.
“Коронавирусний халдварын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалд зориулж ирэх мягмар гаргаас Испани орон даяар албан ёсоор гашуудал зарлана. Арван өдөр үргэлжлэх уг гашуудал нь албан ёсоор зарласан хамгийн урт үргэлжилж буй гашуудал болох юм” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сунгах асуудлыг бид хэлэлцэж байгаа хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна. Испанид коронавирусний халдвар дэгдэж эхэлснээс хойш халдварын нийт 282370 тохиолдол бүртгэгдсэн бол 28678 нас барсан тохиолдол бүртгэгджээ. Тархалтыг тогтоон барих зорилгоор тус улсад 3 дугаар сарын дундуур өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна.
/TASS/