Эрхүү мужид коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 120-оор нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 1078-д хүрчээ.
Тус бүс нутгийн коронавирустэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, Эрхүү мужид цар тахлын халдвар дэгдэж эхэлснээс хойш 203 хүн эмчлэгдэж, 8 хүн нас баржээ. Халдвар авсан хүмүүсийн 298 нь ээлжийн ажилтнууд байжээ. Тэдний дийлэнх нь Эрхүүгийн газрын тосны компанийн байгууламжуудад ажиллахаар Усть-Кут хотод ирсэн гэрээт ажилтнууд болон Бодайбо хот дахь алт олборлох үйлдвэрийн ажилтнууд байжээ.
Эрхүү муж нь коронавирусний халдварын тохиолдол 1000 давсан Сибирийн холбооны тойргийн 4 дэх бүс нутаг болж байна. Өмнө нь Новосибирь муж болон Краснояр, Алтайн хязгаарт халдвар авсан хүний тоо 1000 давжээ.
/TASS/.