“Хамтдаа сэргийлье”-д шалгарсан бүтээлүүдийг УОК-т хүлээлгэн өглөө

оруулсан Алсын Хараа

Уран бүтээлч, дизайнеруудын дунд зарласан “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдаанд  шалгарсан бүтээлүүд болон сурталчилгаа хэлбэрээр ашиглах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд  өнөөдөр Соёл урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат хүлээлгэн өглөө.

Уралдаанд нийт 52 уран бүтээлч 100 гаруй бүтээл ирүүлснээс шүүгчдийн саналаар нэгдүгээр байрт график дизайнер Д.Алтантулгын “Сонор сэрэмжээ бүү алдаарай”, хоёрдугаар байрт график дизайнер, зураач П.Алтансүхийн “Тэнгэрийн нүд”, гуравдугаар байрт график дизайнер Б.Энхтунгалагийн “Гэр гэртээ”, тусгай байрт график дизайнер, зурагчин Б.Чадраабалын “Хамтдаа сэргийлье” гэрэл зургийн цуврал бүтээл тус тус шалгарсан байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан  ард, иргэдийг урьдчилан сэргийлэхэд уриалах, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад туслах зорилгоор тус уралдааныг зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл бичих