Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлоо

оруулсан Алсын Хараа

WWW.OPENDATA.GOV.MN - Монгол Улсын нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлоо.

Энэхүү порталд төрийн байгууллагууд өгөгдлөө “ашиглаж, хэрэглэж, дахин түгээж болдог” лицензтэйгээр нийтэлж, төр өгөгдлөө хадгалах биш иргэддээ ашиглуулж эхэллээ. Өгөгдлийг судалгаа, шинжилгээ, боловсруулалт хийх, машинд уншигдах хэлбэрээр нийтэлж байна.

Ингэснээр төрийн өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, судалгаа хийж, шинжилж БАЯЛАГ бүтээх БОЛОМЖ иргэд, бизнесийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудад нээгдэж байна.

Эхний ээлжинд порталд Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам тээврийн яам, Эрүүл мэндийн яам нэгдээд байгаа бөгөөд цаашид төрийн бүх байгууллагуудын өгөгдлийг нийтэлж, тогтмол шинэчилж ажиллана.

Порталыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны санхжүүжилттэй Ухаалаг засаг төслийн хүрээнд хөгжүүлж, ашиглалтад оруулсан юм.

Хөгжилд хөтлөх баялаг “Нээлттэй өгөгдөл”-ийг нийтэлье, түгээе, ашиглая.

Ухаалаг засаг төслийн

Төсөл хэрэгжүүлэх нэгж

2020.05.22 

Эх сурвалж: Zasag.mn

Сэтгэгдэл бичих