АМЕРИКТ ХӨЛ ХОРИО ЭРТХЭН ТОГТООСОН БОЛ 36 МЯНГАН ХҮН АМЬД БАЙХ БАЙЖЭЭ

оруулсан Алсын Хараа

Колумбын Их сургуулиас хийсэн судалгаагаар Америкчууд хөл хориог хоёр долоо хоногийн өмнө тогтоосон бол нийт нас барагсдын 83 хувь нь амьд байх боломжтой байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Тодруулбал,гуравдугаар сарын 1-ний өдрөөс хөл хорион дэглэмийг тогтоосон бол 54 мянган хүн амь эрсдэхгүй байх боломжтой байжээ. Харин дээрх судалгааны дүнг Ерөнхийлөгч Дональд Трамп “улс төрийн зорилготой” хэмээн үл ойшоосон байна. АНУ-д коронавирусээр нийт 1.6 сая хүн өвчилж,93,400 хүн нас бараад байгаа юм.

Америк Улсын хувьд ДЭМБ-аас коронавирусыг цар тахал гэж зарласнаас хойш таван өдрийн дараагаас иргэдээ аль болох гэртээ байхыг уриалсан ч албан ёсоор хөл хориогүй тогтоогоогүй. Муж бүр нь өөрсдийн хуулийн хүрээнд хөл хорион дэглэмийг хугацааны хувьд харилцан адилгүй тогтоожээ. Тухайлбал,гуравдугаар сарын 19-нд Калифорни, 22-нд Нью Йорк, дөрөвдүгээр сарын 3-нд Жоржиа муж тус тус хөл хорио тогтоосон юм.

Эх сурвалж:Bbc

Сэтгэгдэл бичих