ЭМЯ-ны ээлжит хэвллэийн бага хурал өнөөдөр /2020.05.22/ 11.00 цагаас боллоо. Шинээр халдвар авсан нэг тохиолдол нэмэгдсэн бол дахин нэмж хоёр хүн эдгэрэн гарсан бйана. ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн хуралдаан өчигдөр цахимаар болж, энэ үеэр бүсийн 37 орноос Монгол Улсыг онцлон туршлагаасаа хуваалцахыг урьжээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Манй Улс харьяалагддаг ДЭМБ-ын Номон Далайн Баруун бүсийн 37 улс орны удирдлагууд цахимаар хуралдах үеэр Монгол улсын авч хэрэгжүүлж буй ажлуудыг дэлгэрэнгүй танилцуулсан. Ингэхэд Монгол Улсыг маш сайн зохион байгуулалттай,өндөр хэмжээнд арга хэмжээ авч байна гэж үнэллээ. Ирэх долоо хоногт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сайдын төвшинд танилцуулга хийхээр төлөвлөгдсөн байна. Энэ 37 орон дотроос Монгол Улсыг сонгож туршлагаа хуваалцахыг урьж байгаа нь өвөрмөцийн дээр маш их урам зориг өглөө. Өнгөрсөн таван сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ маань амжилттай байгаа шүү гэдгийг иргэддээ дахин сануулж хэлмээр байна. Иргэд маань хамтаараа тэмцлийн дараагийн хэсгийг амжилттай өнгөрөөж,жинхэнэ даван туулж чадна. Өчигдрийн хурал дээр их онцгой урам авлаа. Монгол Улсын өнгөрсөн таван сарын хугацаанд маш зөв зохион байгуулалттай ажилласныг онцолсон нь бидэнд урам зориг өглөө” хэмээлээ.
Шууд үзэх: