Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Улсын Онцгой Комисс мэдээлэл танилцуулсан байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг сэтгүүлчдэд хандаж, "Хуралдааны үеэр КОВИД-19 тэй тэмцэж буй явц олон улсын болон дотоодын нөхцөл байдал, эрсдэл, арга хэмжээний хэрэгжилтийг ярьсан. Даваа гарагийн 11:00 цагт УОК-ын өргөтгөсөн хурал болно. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү хуралдаанд оролцож үүрэг, даалгавар өгнө. Нийгэм, эдийн засгийн чиглэлээр өрх, ААН-үүд рүү чиглэсэн ажлуудын хэрэгжилтийг хянаж хэлэлцэх гэх мэтчилэн 20 гаруй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна" гэв.
Засгийн газрын ХМХХ-ээс өгсөн мэдээлэл:
Ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагт Улсын онцгой комисс ээлжит хуралдаанаа өргөтгөсөн байдлаар Төрийн ордны "Б" танхимд явуулна. Тус хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно гэлээ.