Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан финтек компаниудад төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээг гардууллаа. Тухайлбал, төлбөрийн картын процессорын зөвшөөрлийг ККТТ ХХК-д, цахим мөнгө гаргах зөвшөөрлийг Супер Ап Хэтэвч ХХК болон Ард Кредит ББСБ ХК-д олгосон.
Зөвшөөрлийг гардуулах арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа, ККТТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнх, Супер Ап Хэтэвч ХХК-ийн толгой компани Лэндмн ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал О.Болдбаатар, Ард Кредит ББСБ ХК -ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн нар оролцов. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Зөвшөөрөл авч байгаа финтек компаниуд нь хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлж, нууцлал аюулгүй байдлыг хангаж түргэн шуурхай, найдвартай ажиллана гэж найдаж байна, хууль тогтоомжийг баримталж ажиллаарай” гэлээ.
Эх сурвалж: Mongolbank.mn