ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨҮСТ-ийн дарга Д.Нямхүү “Нийт дөрвөн лабораторид 367 хүнд давтан шинжилгээ хийсэн. Бүгдэнд нь коронавирус илрээгүй.
Сайхан мэдээ байна. Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны ажиглалт, хяналт руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 140, 26 тохиолдол эмчлэгдэж гарлаа. Одоо эмчилгээнд 114 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 182 хүн эмчилгээ, хяналтанд байна” гэлээ.