Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж бүх төрлийн сургалт, хурал, цуглааныг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүдэд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого болон шинжлэх ухааны үндэстэй онолын суурь мэдлэгийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан явуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд салбарын сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийн ХААИС-тай хамтран телевизийн нэвтрүүлэг, хичээлийг эрдэмтэн багш, судлаачдыг оролцуулан бэлтгэн цахим сургалтыг хамтран зохион байгууллаа.
Цахим сургалтыг ХААИС-ын бүрэлдэхүүний Мал аж ахуй, Биотехнологийн сургууль, Агроэкологийн сургуулиудын захиралуудтай уулзан зөвшилцөн гэрээ байгуулж, сургалтын тусгай хөтөлбөр боловсруулан Газар тариалангийн салбарын сургалтыг дөрвөн чиглэлээр: Үүнд
- Хүлэмжийн зарим ногооны үрслэг ургуулах технологи
- Ил талбайн зарим ногоо тариалах агротехнологи
- Жимс жимсгэнэ тариалах агротехнологи
- Ургамал хамгаалах цогц технологи сэдвийн хүрээнд найман чиглэлээр гурван эрдэмтэн багш хичээлийг РРТ хэлбэрээр болон талбайн сургалтаар.
Эрчимжсэн мал аж ахуй, Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр сургалтуудыг найман чиглэлээр: Үүнд
- Малын тэжээлийн бааз төлөвлөлт, тэжээлийн ургамал тариалах
- Фермийн аж ахуйд эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх
- Сүүний үхрийн фермийн аж ахуйн менежмент
- Тэжээлийн үйлдвэрлэлийн аялал сургалт
- Малын тэжээлийн технологийн сургалт
- Туслах аж ахуйн сургалт /зөгий, шувуу/
- Үйлдвэрийн аргаар мах, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, Хүнсний тэжээллэг чанар
- ХАА-н зохистой дадал нэвтрүүлэх сэдвийн хүрээнд 19 чиглэлээр 10 эрдэмтэн багш хичээлийг РРТ хэлбэрээр сургалт явууллаа.
Цар тахлын үед нутгийн захиргааны байгууллага жил бүр зохион байгуулдаг төлөвлөгөөт сургалтыг цахим хэлбэрээр явуулж, онолын түвшинд мэдлэг олгох, оролцогч талуудад аж ахуйгаа эрхлэх, хүн амын хүнсний хангамж, түүний эрүүл ахуй, аюулгүй байдалд ХАА-н зохистой дадлыг нэвтрүүлэх мэдлэг олгоход сургалтын ач холбогдол оршиж байна.
Тусгай хөтөлбөрөөр явуулж буй сургалтын материалыг бэлтгэн цувралаар байгууллагын цахим хуудас www.hhaag.ub.gov.mn, сошиал медиа хуудас www.facebook.com/www.hhaag.ub.gov.mn -т байршуулж, нийслэлийн есөн дүүргийн ХАА асуудал хариуцсан хэлтэс, албадаар дамжуулан фермер эрхлэгч, иргэдэд сурталчлан түгээхэд хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлэн ажиллаж байна.
Цахим хичээлтэй холбоотойгоор сонирхогч талаас ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу манай газраас “zoom” app програмаар багш, судлаач, газрын алба, хэлтэс, дүүргийн ХАА тасгуудын дарга, мэргэжилтэнгүүдийг оролцуулан сургалтыг цахим холбоос /link/ ашиглан дэлгэрэнгүй хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР