ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнуудад хийсэн давтан шинжилгээгээр нэг оюутнаас коронавирус илэрчээ. Ингэснээр манай улсад коронавирусний халдвартай нь батлагдсан хүний тоо 136 болж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр: “ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг оюутан эдгэрч, сувилалд шилжлээ. Туркийн хоёр иргэн гэрийн тусгаарлалтад гарлаа. Тавдугаар сарын 16-ны өдөр 156 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уулд 137 хүнд хийсэн шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй. ХӨСҮТ-д өчигдөр 19 хүнд давтан шинжилгээ хийснээс нэгд нь коронавирусний халдвар илэрлээ” гэж мэдээллээ.