Хотын стандартын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт’’ зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын ажлыг эрчимжүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар,  Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газартай хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг 2 ангилалаар зохион байгуулсан юм. Үүнд:

Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдах түвшний  107 албан хаагчдад 04 -р сарын 27-оос 05-р сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулсан мэргэжил, арга зүйн зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай” А/456 дугаар захирамжаар батлагдсан 14 төрлийн хотын стандарт, техник зохицуулалтын баримт бичгийн агуулга, ач холбогдол, түүнийг худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд хэрхэн ашиглах, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хот тохижилт, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээний чанар, стандартыг хангуулах талаар цогц ойлголт өгч ажиллалаа.

Дараагийн ангилалд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа 31 байгууллагын 85 хэлтсийн дарга, удирдах албан хаагчдад 2020 оны 05 сарын 12, 13-ны өдрүүдэд 4 ээлжээр хэсэгчилэн сургалт, арга зүйгээр хангах арга хэмжээг Улаанбаатар инновацийн төвд зохион байгууллаа. Энэхүү сургалт нь дараах агуулгын дагуу явагдав.

  • Чанарын удирдлагын тогтолцоо- ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ач холбогдол
  • Хотын стандартын баримт бичгийн тогтолцоо
  • Цахим системд /www.manaikhoroo.mn/ оруулж буй зөрчлийн мэдээлэл, түүний шийдвэрлэлт
  • Хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн ашиглалт, хэрэглээ
  • “Зорилтот жилийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний биелэлтийг үнэлэх талаар” сэдвүүдээр илтгэл, харилцан яриа асуулт хариулт, туршлага солилцох хэлбэрээр үргэлжилсэн юм.

Сургалтад оролцогчдод нэг удаагийн бээлий, амны хаалт, гар ариутгагч зэргээр үйлчилж Шинэ коронавирус (Covid-19)-ын халдвараас сэргийлэх аюулгүй байдлыг хангаж ажиллав.

 

ХОТЫН СТАНДАРТ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Сэтгэгдэл бичих