"СОVID 19"-өөр өвдсөн таван хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 98 тохиолдлоос 20 хүн эдгэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Эдгэрсэн таван хүний дөрөв нь 20-21 насны оюутан, нэг нь 55 настай эмэгтэй юм. Тэднийг 25-55 хоног эмчилжээ.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний халдвараар 78 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори гээд нийт 4 лабораторид өчигдөр 381 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй байна.