ОХУ-аас өчигдөр тусгай нислэгээр ирсэн 346 оюутны шинжилгээний хариу бүрэн гарсан бөгөөд тэдний 55 нь коронавирусээр халдварласан нь тогтоогдоод байна.
Өнөөдөр 16.45 цагт ЭМЯ-наас шуурхай хэвлэлийн хурал зохион байгуулж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү үдээс хойш гарсан шинжилгээний хариуг танилцуулсан юм. Энэхүү шинжилгээгээр нэмж 37 оюутнаас коронавирус илэрсэн байна. Өнөөдрийн 11 цагийн хэвлэлийн хурлын үеэр, 18 оюутан коронавирусээр халдварласан нь батлагдсан тухай мэдээлж байсан юм. Ингэснээр Монгол Улсад коронавирусээр халдварласан нийт тохиолдол 98-д хүрээд байна.
Нийт тохиолдлоос 15 нь эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 83 хүн уг өвчний эмчилгээ хийлгэж байна.Улаанбаатар /МОНЦАМЭ/