ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 12-нд нийт 266 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүйг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэмдэглэлээ.
Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7, ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор Хан-Уул, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан таван сорьц багтаж байна. Мөн Дархан-Уул аймгийн Вирус судлалын лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 12 жолоочийн шинжилгээний хариу нь халдваргүй гарчээ.
Манай улсад "Covid-19" халдварын гаднаас зөөвөрлөгдсөн 42 тохиолдол бүртгэгдэж 15 хүн бүрэн эдгэрчээ. Үлдсэн 27 хүнийг ХӨСҮТ-д 27 эмчилж байна.