Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар буурсан байна

оруулсан Алсын Хараа

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 4 сард 10.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2802 (21.7%)-оор буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 4 дүгээр сард 2575 болж, өмнөх сараас 516 (25.1%)-гаар өсжээ.

16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний 4 сард 48 болж, өмнөх оны мөн үеэс 12 (20.0%)-оор буурсан.

Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сард 35.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.2 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.3 (6.1%) мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 1.2 (29.7%) мянгаар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих