Өнөөдөр УИХ-ын зургаан Байнгын хороо хуралдана

оруулсан Алсын Хараа

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын зургаан Байнгын хороо хуралдахаар төлөвлөжээ. УИХ-ын намрын чуулганыг энэ долоо хоногт завсарлуулахаар төлөвлөөд байгаа учраас ийнхүү нэг өдөр олон Байнгын хороог хуралдуулж шуурхай хуралдахаар болжээ.

Аль Байнгын хороод хуралдаж ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг дараах жагсаалтаас харна уу?

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Бусад.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын долоон гишүүн 2020.04.24-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2020.04.24-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих/;
УИХ-ын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан;
Бусад.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлан;
Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Төсвийн байнгын хорооны 2019 оны тавдугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;

Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаар батлах тухай Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
УИХ-ын болон Төрийн аудитын байгууллагын 2021 оны төсвийн төсөл;
Бусад.
4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:Бусад.
5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:Бусад.
6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимд:

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2020.04.21-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.01-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Бусад.

Сэтгэгдэл бичих