Д.Нямхүү: Дахин нэг хүн эдгэрэн гарч, нийт эдгэрсэн хүний тоо 15 боллоо

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд нэмж коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүйн дээр ХӨСҮТ-ээс дахин нэг хүн эдгэрэн гарч,нийт эдгэсэн хүний тоо 15 боллоо. Үлдсэн 27 хүн эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өшөө хоёр хүн эдгэрч гарах дөхсөн байгаа. Таван төрлийн сорьцонд нь 2-3 удаагийн давтан шинжилгээ нь коронавирусгүй гарсан тохиолдолд гаргана.

Мөн үүнийг тохиолдуулан алтан гартай,зөөлөн сэтгэлтэй сувилагч нартаа баярын мэнд хүргэе . Та бүгд бидний найдвартай хамтрагч юм шүү” гэлээ.

Нийт 80 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. Үүнд:

  • ХӨСҮТ-т тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 жолоочийн
  • Тандалтын 29 хүний шинжилгээгээс тус тус коронавирус илрээгүй байна.

Сэтгэгдэл бичих