Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ээлжит цаг үеийн мэдээллийг хүргэж байна. /2020.05.11/
Хотын дарга С.Амарсайхан: Урьд нь иргэд орон сууцанд орохын тулд эхлээд газраа чөлөөлдөг байсан бол одоо бид эхний ээлжид иргэдээ орон сууцад нь оруулж, дараа нь газрыг нь чөлөөлж авах зарчим баримталж байна.
Иргэд санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцад орохыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Энэ хүрээнд бид орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Ипотекийн корпорацыг байгуулж олон мянган айл, өрхүүдийг орон сууцжуулах ажлыг бодитойгоор хэрэгжүүлнэ.
Мөн Нийслэлд бид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар зах зээл дээр бэлэн мөртлөө борлуулагдахгүй байгаа орон сууцуудыг НОСК худалдан авч, нийслэлийн иргэддээ түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулж, Засгийн газар, УИХ-д танилцуулагдсан бөгөөд холбогдох тогтоол шийдвэрүүд нь гарсан гэдгийг онцоллоо.
Иргэдийн санал дээр тулгуурлан 2040 он хүртэлх Улаанбаатар хотын бүтээн байгуулалт хийх, 2030 он хүртэл Улаанбаатар хотын авто замыг төлөвлөх ажлууд явагдаж байгаа. Налайх УБ-ын чиглэлд, Яармарг, Зайсан Маршалын гүүр зэрэг нийтдээ 52.7 км замд шинэ дугуйн замыг тавихаар ажиллаж байгааг мөн хэллээ. Уулын замын хойд хэсгээр машины замаас хол дугуйн замыг хийж байна. Налайхын замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа ч зарим нэг ажлууд covid 19 халдварт өвчнөөс болж зогссон байгааг мөн хэллээ. Тавдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд халдвар тархсан үед хэрхэх талаар байгууллагууд сургуулилалт хийсэн. Тайван цагт бэлтгэлээ сайн хангавал эрсдэлтэй цаг үед хохирол багатай туулна гэдгийг хотын дарга хэлсэн бөгөөд сургуулилалтын үеэр Чингэлтэй дүүрэгт бүрэн ариутгал хийсэн гэв.