А.Амбасэлмаа: Халдвартай 28 хүнээс хоёр хүний бие хүндэвтэр байна

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.11/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Энэ сарын 10-нд улсын хэмжээнд 107 хүнд шинжилгээ хийхэд Ковид-19 илрээгүй.

Мөн 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д ажиглалтад 107 хүн байна. Халдвартай 28 хүнээс 2 хүний бие хүндэвтэр байна. Энэ долоо хоногт Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээг хийж дуусна.

Бельги улсаас ирсэн иргэнд давтан шинжилгээ хийсэн, одоогоор коронавирус илрээгүй, ажиглалтад байна. Бид долоо хоногт 200 гаруй хүнээс давтан шинжилгээ авч байна.

Сэтгэгдэл бичих