Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээлснээр дөрөвдүгээр сарын үлдэгдэл болох 70 мянган төгрөгийг нөхөж олгохоор болсон билээ. Уг мэдэгдлийн дараа энэ сарын үлдэгдэл мөнгө иргэдийн дансанд орж эхлээд байна. Мөн сар бүр олгодог хүүхдийн 20 мянган төгрөгийг 30 мянга болгож нэмэгдүүлснээр энэ сараас хүүхдийн мөнгийг нэмэгдэлтэй олгож эхэлсэн. Гэвч дахин Засгийн газар шийдвэр гаргаж, хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор болов.