Хятадад сурагчдыг хэрхэн зай барьж сургаж байна вэ?

оруулсан Алсын Хараа

Хятад улс коронавирусийн хөл хорионы дараа хүүхдүүд аажмаар хичээлдээ орж байна. Гэхдээ хүмүүс хоорондоо зай барих дэглэмийг огт цуцлаагүй болохоор хүүхдүүдийг бие биетэйгээ ойртохгүй байлгахын тулд боломжтой бүхнийг хийж байна.

Ханжоугийн нэгэн сургууль үүнийг шийдэх нэгэн арга олсон нь энэ юм. Жэцянь мужийн Хажоу хотын Янчэн бага сургуулийн сурагчид гурван сарын турш хөл хорионд байсны эцэст дөрөвдүгээр сарын 26-наас 1-3 дугаар ангиуд нь хичээллэж эхэлжээ.

Хүүхдүүдэд бие биетэйгээ ойртож болохгүй гэдгийг мартуулахгүйн тулд тэдэнд гараар хийсэн нэгэн өвөрмөц малгай заавал өмсгөж байна. Сургуулийн захиргааны мэдээлснээр бол нэгдүгээр ангийн сурагчдын олонх нь 1 метрийн зай гэж юу байдгийг тэр бүр сайн ойлгохгүй, найзуудтайгаа ойртох гээд байгаа учраас хязгаарлалтын малгай бодож олсон гэжээ.

15-1 Хятадад сурагчдыг хэрхэн зай барьж сургаж байна вэ?

Зай баримтлахад тустай энэ малгай нь хоёр талдаа картон, эсвэл агаарын бөмбөлөг бэхэлсэн нь хүүхдүүд бие биедээ 1 метрээс илүү ойртохгүй байхад нэмэр болно.

Ийм малгай хийх санаа түүхээс гаралтай. Сүн гүрний үед эрх бүхий хүмүүс ийм малгай өмсдөг байжээ. Футоу нэртэй энэ малгайг хоёр талдаа модон саваатайгаар хийдэг. Энэ нь эрх бүхий албан тушаалтнууд шүүх, албан ёсны ажиллагааны үеэр бие биетэйгээ ярилцах, шивнэлдэхгүй байлгах зорилгоор хийсэн. Малгайнд гараараа хүрч болохгүй бөгөөд хоол идэх үеэрээ л тайлна.

Эцэг эхчүүдийн хувьд ийм малгай хийхэд дунджаар 2 цаг зарцуулсан байна. Ийм малгайтай хүүхдүүд хаалгаар орохдоо хажуу тийшээ харна. Мөн бусдын малгайд эвдэхгүй, хажуугийн картоноороо зодолдохгүй, ноцолдохгүй байх ёстой гэж заажээ.

34 Хятадад сурагчдыг хэрхэн зай барьж сургаж байна вэ?

44 Хятадад сурагчдыг хэрхэн зай барьж сургаж байна вэ?

http://nakonu.com

Сэтгэгдэл бичих