Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэг Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардаж, 261 иргэн эх орондоо ирлээ.
Тодруулбал, 62 хүүхэд, жирэмсэн 22 эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 иргэн иржээ. Мөн өндөр настан болон түүний асран хамгаалагч 39, өвчинтэй 58 иргэн байна. Дээрх иргэдийг УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлах юм.
Ташрамд дурдахад, Дэлхий нийтэд "COVID-19" тархаж эхэлсэн цагаас хойш буюу энэ оны нэгдүгээр сараас энэ сарын 1-нд Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу 10 тусгай нислэг үйлдэж, 2350 орчим иргэнээ гадаадаас эх орондоо авч ирсэн. Мөн хилийн боомт болон төмөр замаар 2400 гаруй иргэнээ татан авчээ.