Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэллээ

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулна.

Тодруулбал, 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор тавдугаар сарын 2-8-ны өдрийн 10:00-19:00 цагийн хооронд нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт, 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр нөөцийн мах худалдах юм.

Өргөтгөсөн худалдааны үеэр өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлах бөгөөд махны эрэлт, борлуулалтын дүнг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах аж.

Өргөтгөсөн худалдаагаар борлуулах хонины ястай мах зг нь 6500 төгрөг, ямааны ястай мах кг нь 6000 төгрөг байх юм.

Сэтгэгдэл бичих