ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин коронавирусийн халдвар авчээ. Мишустин биеийн байдлынхаа талаар Ерөнхийлөгч Владимир Путинтэй цахимаар холбогдож, өөрийгөө тусгаарласан тухайгаа мэдэгдсэн бөгөөд Путин түүнд хурдан эдгэрэхийг ерөөжээ.
Ерөнхий сайдын ажлыг түр хугацаагаар тэргүүн дэд сайд Андрей Белоусов орлох юм байна. Тэрбээр Мишустины шинэ засгийн газарт 2020 оны нэгдүгээр сард байгуулагдахад нь ажиллаж эхэлжээ.
ОХУ-д коронавирусийн халдварын 106498 тохиолдол илэрснээс нийт 1073 хүн нас барж, 11619 хүн эдгээд байна.
Эх сурвалж: BBC