Өчигдөр ирсэн зорчигчдоос тавыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлажээ

оруулсан Алсын Хараа

Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр өчигдөр ирсэн зорчигчдод хийх коронавирусний шинжилгээний эхний сорьцыг өнөөдрөөс цуглуулна гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Нийт 278 хүн эх орондоо ирснээс коронавирусний сэжигтэй тохиолдол гэж үзэн таван иргэнийг ХӨСҮТ-д, бусад зорчигчийг урьдчилан бэлдсэн ажиглалтын байруудад тусгаарлажээ. Ялангуяа маргааш Франкфуртын нислэгээр нэн эрсдэлтэй зорчигчид  ирэх магадлалтай гэж тооцон онцгой анхаарч ажиллана гэдгийг ХӨСҮТ-ийн захирал онцлов.

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд, Халуун шөл, цай уудаг нь монголчуудын давуу тал юм. Энэ нь хоолой, хамар залгиурт байгаа амьсгалын замын бактерийг ходоод руу авч орж уушгинд вирус дамжихаас хамгаална. Тиймээс халуун хоол унд хэрэглэж вирусээс хамгаалах боломжтойг дахин сануулсан юм.

ХӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих