УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр хоёр хүнийг томилов.
УИХ-ын гишүүдийн 80,4 хувийн дэмжлэгээр Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, 76,9 хувийн дэмжлэгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томиллоо.
Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүдийн томилох асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлэхэд Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар цагдаа нартай холбоотой “гомдол” тээж явдаг асуудлаа ярьсан юм. Д.Эрдэнбат гишүүн Цагдаа нар тухайн орон нутгийн эрх баригч талд үйлчилж, бусад нэр дэвшигчийг хавчиж, шахдаг үзэгдэл ажиглагддаг хэмээв.
Харин О.Баасанхүү гишүүн “Цагдаа нар орон нутгийн хүмүүстэй уулзуулахгүй, чирэгдэл учруулж байгаа” ярилаа.