ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ ЦАЛИНГ 30 ХУВИАР НЭМЛЭЭ

оруулсан Алсын Хараа
Засгийн газрын хуралдаанаар “Хөдөлмөрийн  хүнд нөхцөлд хамаарах жагсаалт”-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10%-тай тэнцэх нэмэгдэл сар бүр авах шийдвэрийг дөнгөж сая гаргасан талаар Д.Сарангэрэл сайд мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Мөн 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30% нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30%-ийн нэмэгдэл авах тогтоол гарлаа.

Тэвчээртэй хүлээсэнд баярлалаа. Ингээд шат дараатай асуудлаа шийдээд явнаа. Засаг эрүүл мэндийн салбараа бүхий л талаар дэмжиж байгаад талархаж байна” хэмээн сошиал хаягаараа мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих