УОК:"3 онгоцоор 807 иргэн эх орондоо ирнэ" хэмээн мэдээллээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Онцгой комисс, Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 30 болон тавдугаар сарын 1-нд БНСУ-аас, тавдугаар сарын 2-ны өдөр Франкфурт хотоос 800 гаруй иргэнээ татан авахаар бэлтгэж байна.

Мөн хоёрдугаар сарын 1-нээс хойш хилийн чанадад байсан иргэдээ эх орондоо татаж нийт 8 нислэгээр 4300 иргэнийг хүлээн аваад байгаа юм. Гадаадад байгаа манай улсын 9900 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлээд байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Гурван онгоцоор иргэдээ авахаар бэлтгэл хангасан” гэлээ.

Тухайлбал, 04.30-нд Сөүл-УБ /транзит/

Нийт 7 улсаас 273 зорчигч

05.01-нд Сөүл-УБ

Нийт 271 зорчигч

05.02-нд Франкфурт-УБ /транзит/

Нийт 13 улсаас 263 иргэн тус тус ирэхээр болжээ.

Нийт 3000 гаруй иргэнээс 1750 нь шаардлагад нийцсэн хүсэлт байсан бөгөөд уг сонголтыг хийхэд УОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж байгаа бүх мэргэжлийн байгууллагууд 24 цагийн турш ажилласан юм байна. Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих