Нацү башё 5дугаар сарын 24нд эхэлнэ

оруулсан Алсын Хараа

Мэргэжлийн сүмо бөхийн ирэх тавдугаар сард зохион байгуулагдах нацү башёгийн банцүкэг олон нийтэд танилцуулжээ. Саяхан нэг ояката болон таван бөх шинэ коронавирусийн халдвар авч, Японы сүмогийн холбооноос ирэх нацү башегийн нээлтийг хоёр долоо хоногоор хойшлуулж, тавдугаар сарын 24-нд болгосон билээ. Гэвч цар тахлын нөхцөл байдлыг ажиглан башёг үзэгчгүйгээр, эсвэл бүрмөсөн цуцлах талаар ярилцана хэмээж байсан ч Сүмо бөхийн холбоо банцүкэгээ зарлажээ. Нацү башёд Асанояама анх удаагаа Озеки цолтой барилдах бол дараах 22 монгол бөх энэ удаагийн башёд зодоглох тов гарав.

-Макүүчи зиндаандХакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй таван бөх

– Жүрёо зиндаанд: Азүмарюү С.Тодбилэг, Чиёошома Г.Мөнхсайхан, Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Даишохо Ч.Шижирбаяр, Миторюү Б.Төрболд тэргүүтэй долоон бөх

– Макүшита зиндаанд: Сакигакэ Я.Баттүшиг, Кёкүсотэн Э.Энхманлай, Кагамио Б.Нанжид, Сэиро Өнөболд зэрэг дөрвөн бөх

– Санданмэ зиндаандЁошояама Б.Анхбаяр, Саданохикари Д.Наранцогт, Гочозан Ууганбаатар, Даитэнма Н.Чинзориг, Хокүтэнкаи Г.Сүхбат, Дэванорюү Т.Тэмүүлэн зэрэг зургаан бөх тус тус барилдана.

ЭХ СУРВАЛЖ: SUMO.OR.JP

Сэтгэгдэл бичих